>Нүүр хуудас>Бидний тухай>Группын товч танилцуулга

Группын товч танилцуулга

1987 онд байгуулагдсан Хөнан Лимин хүнд даацын машин механизм, шинжлэх ухаан техникийн ХК нь тусгайлан том, жижиг бутлуур, элсний төхөөрөмж, тээрэм, нунтаглах төхөөрөмж үйлдвэрлэх, судлах, борлуулах системийг цогц болгосон хувьцаат компани юм.Толгой компани нь уламжлалт болон орчин үеийг хослуулсан Жөн Жөү –ийн улсын дэвшилтэт техник технологи, үйлдвэрлэлийн нээлттэй бүсэд байрладаг, талбай нь 80000м2. Шан Жиеэ-д байрладаг машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрийн парк нь 70000м2 талбайг эзэлдэг.25-н жилийн турш компани нь орчин үеийн аж ахуйн нэгжийн шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийн хэлбэрийг баримтлаж шилдэгийг үйлдвэрлэх, урагш тэмүүлэх, шинийг бүтээх , хурдацтайгаар хөгжих гэсэн зарчмаар дотоодын машин механизм үйлдвэрлэгчдийн манлайлагч болж чадсан юм.

Компани нь чадварлаг удирдлагын ажилтан, чадварлаг шинжлэх ухаан, судалгааны шилдэгүүдийг нэгтгэж одоогоор нийт 6-н эдийн засгийн ухааны доктор, 12 MBA удирдлагын ажилтан, 56-н магистр, 300 гаруй бакалавр, 25-н нарийн мэргэжлийн инженер, 46-н инженер, 165 –н нарийн мэргэжлийн техникч , 2300 гаруй ажилчидтай болсон.Ерөнхий инженер BAI YINGHUI эрхэм нь манай улсын шилдэг бутлуур үйлдвэрлэлийн мэргэжилтэн бөгөөд Төрийн зөвлөлийн залуу шилдэг шинжлэх ухаан технологийн шагналыг хүртэгч бөгөөд тогтмол засгийн газрын тусгай тусламж дэмжлэгийг авч өөрөө дотоодын хэд хэдэн бутлуурын тоног төхөөрөмжийг судлан үйлдвэрлэх ажлыг удирдсан юм.Олон жилийн шаргуу судалгаагаар компани нь иж бүрэн үр дүнтэй үйлчилгээний тогтолцоог бий болгож арвин туршлагатай үйлчилгээний багийг бүрдүүлж хэрэглэгчдэд газар төлөвлөх, угсралтын суурийн зураг төсөл болон схемийн зураг төсөл боловсруулах ажлыг үнэ төлбөргүй хийн өгч мэргэжил техникийн сургалтанд хамруулах төдийгүй техникийн ажилтан томилж ажлын талбай дээр нь тоног төхөөрөмж угсрах болон тохиргоо хийхэд нь зааварчилгаа өгч байна.Компанийн үйлчилгээний сүлжээ нь Гуанжөү, Сичуан, Гуанши, Хунан, Гуандон, Шаньдун, Шаньши зэрэг 32-гаруй хотод тархаж хэрэглэгчдийн ашиглалтын архивыг бий болгож уламжлалт үйлчилгээ болон сүлжээг хослуулах давуу талаараа харилцан бие биеэ нөхөж хэрэглэгчийн сайшаал, магтаалыг хүртэж чадсан юм.
 

10 гаруй цуврал хэдэн арван загварын бутлуур, элсний төхөөрөмж, тээрэм, нунтаглагч болон хөдөлгөөнт бутлуурын завод нь компанийн гол бараа бүтээгдэхүүн болсон юм. Загвар нь бүрэн бүтэн, чанар нь сайн, уул уурхай, барилгын материал, авто зам, гүүр, нүүрс, химийн үйлдвэрлэл, металлурга, галд тэсвэртэй материал зэрэг олон салбарт өргөн хэрэглэдэг.Бараа бүтээгдэхүүний чанар нь компаний гол амин хэсэг юм.Компанийн бараа бүтээгдэхүүн нь дотоодын ижил төрлийн бараа бүтээгдэхүүнүүдээс хамгийн түрээнд ISO9001:2008 олон улсын чанарын менежментийн систем, Европын Холбооны CE-ийн баталгаажуулалтын гэрчилгээ ОХУ-ын GOST баталгаажуулалтын гэрчилгээг тус тус авсан, хайрга, чулууны төхөөрөмж нь БНХАУ-ын хайрга, чулууны нийгэмлэгээс сайн гэж тодорхойлогдсон бараа бүтээгдэхүүн болсон юм.Шинжлэх ухаан техникийн шинэчлэл нь хөгжлийн хөдөлгөх хүч юм. Компани нь судалгаа, шинийг бүтээх хүчин чадал сайтай .
 

2005 онд байгуулагдсан Лимин машин механизмийн судалгааны хүрээлэн нь дотоодын тогтсон хүчин чадалтай уул уурхайн машин механизмийн нэгдсэн техникийн судалгааны хүрээлэн, Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авсан хамгийн анхны улсын зэрэглэлтэй аж ахуйн нэгжийн судалгааны төв болж техникийн боловсон хүчинд чадварлаг шинжлэх ухааны техникийн судалгааны платформыг бий болгосон.Одоог хүртэл компани нь улсын 10 гаруй нэр төрлийн шинэ нээлтийн патент , 20-н шинэ загвар ашиглалтын патент болон 3-н Хөнан мужийн шинжлэх ухаан техникийн үр дүнгийн шагналыг хүртсэн. Удаан хугацаагаар гадаадтай харилцан хамтран ажилласан төдийгүй компанийн бараа бүтээгдэхүүн нь олон улсад тэргүүлэх зэрэгээ хадгалж бараа бүтээгдэхүүнээ ОХУ ,Казахстан, Азербайжан, Турк, Кувейт, Өмнөд Африк, Египет, Вьетнам, Малайз, Энэтхэг, Австрали, Өмнөд Солонгос, Канад, Европын холбоо болон бусад улс орнуудын зах зээлд борлуулж байна.
 

20 гаруй жилийн хичээл зүтгэлээр найдвартай байдлыг дээдлэсэн чанар сайтай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоод гадаадад “Лимин” брэндийг нэр алдартай болгож шинэ бараа бүтээгдэхүүнийг гаргах, эдийн засгийн үр ашгийг бий болгох , байгаль орчинг хамгаалах гэсэн зарчмаар тасралтгүй хөгжих “Лимин”-ийн замыг бий болгож манай улсын машин механизм үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулсан юм.
 

Хэрэв бараа бүтээгдэхүүний мэдээ мэдээллийг лавлаж харах шаардлагатай болбол доорхи хүснэгтийг
бөглөнө үү,Бид 24-н цагийн дотор таньд хариу өгнө.
Овог нэр: *
-Имэйл хаяг: *
-улс орон:
-Утас:
Instant Messenger:
–компани:
Бараа бүтээгдэхүүн: Бутлуур, шигшүүр   Хөдөлгөөнт бутлуурын завод    Үйлдвэрийн тээрэм  *
Үг үлдээх.: *