>Нүүр хуудас>Бараа бүтээгдэхүүн>Үйлдвэрийн тээрэм>Рэймонд тээрэм
Рэймонд тээрэм

Рэймонд тээрэм

Загвар: Хүдэр нунтаглах, тээрэмдэх
Оруулах түүхий эдийн хэмжээ: 20-30mm
Түүхий эд:
Шохойн чулуу, кальцит, кальцийн карбонат, доломит, барит, тальк, гипс, диабаз, кварц, бентониат
Ашиглах талбай:
Кальцийн карбонат нунтаг, гөлтгөнөийн нунтаг боловсруулах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэлт, металл бус ашигт малтмал нунтаглах, нүүрс нунтаглах зэрэг.
Check Product Spare-Parts
  • Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
  • Онцлог
  • Ажиллах зарчим
  • Техникийн үзүүлэлт

Рэймонд тээрэм /дүүжин тээрэм/-ийн хувьд олон улсын практик болон тасралтгүй өөрчлөлт шинэчлэлтээр түүний бүтцийг сайжруулсан.Металлурги, барилгын материал, химийн үйлдвэрлэл, уул уурхайн салбарийн бараа бүтээгдэхүүн, түүхий эд нунтаглах болон тээрэмдэхэд өргөн ашигладаг учраас Моhs хатуулаг нь 7 зэргээс бага , чийгшил нь 6%-иас бага төрөл бүрийн амархан дэлбэрдэггүй хүдрийг боловсруулахад ашигладаг. Бэлэн бүтээгдэхүүний ширхэглэг нь 613 микрон-44 микрон /0.613 мм-0.044 мм/-ийн хооронд. Анализатор болон сэнсийн хамтын ажиллагаагаар өөр өөр хэрэглэгчдийн ашиглалтын шаардлагыг хангасан.

1.Системчлэл сайтай, шигшилтийн бүтээмж өндөр.Төхөөрөмж нь босоо хэлбэрийн бүтэцтэй, эзлэх талбай бага, системчлэл өндөртэй. Түүхий эдийн анхан шатны боловсруулалтаас тээрэмдэх болон хамгийн сүүлийн савлагааны дамжлага хүртэл автомат бие даасан үйлдвэрлэлийг явуулна. Бэлэн бүтээгдэхүүний ширхэглэг нь жигд, шигшилтийн бүтээмж нь 99%-иас өндөр.
2.Хөдөлгөөн нь тогтвортой, үрэлтэнд тэсвэрлэх чанар өндөр.Төхөөрөмжийн хөдөлгөгчинд битүүмжлэл сайтай араат хүрдний хайрцаг болон ремень ашиглаж хөдөлгөөнийг тогтворжуулсан, ажиллагаа нь найдвартай. Гол эд ангид үрэлтэнд тэсвэртэй материал ашигласан учраас үрэлтэнд тэсвэрлэх чанар сайтай, үндсэн өртөгийг хэмнэсэн.
3.Хянах болон засварлахад хялбар,Нэгдсэн хяналттай цахилгаан систем ашигласан. Цех нь үндсэндээ ажилтан ажиллуулахгүй. Цахилгаан соронзон тэжээгүүрийг ашиглаж түүхий эдийг жигд оруулах бөгөөд тохируулахад хялбар, тос, эрчим хүчинд хэмнэлттэй, засварлахад хялбар.

Рэймонд тээрмийг ажиллуулах явц: хөдөлгөгчөөр дамжуулан голыг хөдөлгөж голын дээд талын үзүүрийг рам дээр холбоно. Рамны дээд талд тээрмийн булыг угсарч савласан хөдөолгөөнтэй тулгуур цэгийг бий болгоно. Тэрээр зөвхөн төвийг тойрон хөдлөхийн зэрэгцээ тээрмийн бул нь тээрмийн цагирагны дагуу эргэлдэхэд тээрмийн бул нь үрэлтийн нөлөөгөөр эргэнэ. Рамны доод талын үзүүрт хусагч системийг суурилуулна. Түүний байрлал нь тээрмийн булны доод үзүүрт байх бөгөөд хусагч болон тээрмийн булыг зэрэг ажиллуулахад түүхий эд нь тээрмийн бул, цагираг хоёрын хооронд орж түүхий эдийн жийргэвчин үеийг үүсгэнэ. Тус түүхий эдийн үе нь тээрмийн булны эргэлтээр гадагшилж төвөөс зугтах хүчний нөлөөгөөр /шахалтын хүч/ түүхий эдийг дарж бутласанаар тээрэмдэх ажиллагаанд хүрнэ.Анализатор нь хурд тохируулагчтай мотороор дамжин хоёрдугаар зэргийн хурд сааруулагчаар Эргэлтэт тавцангийн 60-н далавчийг эргүүлж түүхий эдийг ангилан ялгана. Далавчний эргэлтийн хурдыг удааширахад бэлэн болсон бүтээгдэхүүний мөхлөгийн хэмжээний дагуу тохируулна. Хэрэв харьцангуй нарийн ширхэглэгтэй түүхий эд гарган авах болбол далавчний эргэлтийн хурдыг нэмэх шаардлагатай. Далавчний түүхий эдтэй шүргэлцэх байдлыг улам нэмэгдүүлнэ. Шаардлага хангаагүй түүхий эдийг далавчаар гадна талын хана руу чиглүүлж агаарын урсгалаас салгана. Бүдүүн ширхэглэгтэй түүхий эд нь өөрийн жингийн нөлөөгөөр тээрмийн хөндий рүү унаж дахин тээрэмдүүлнэ. Шаардлага хангасан түүхий эдийг далавчаар агаарын урсгалын дагуу цуглуулагч руу оруулж хийн урсгал болон түүхий эдийг салгаж авсаны дараа түүхий эдийг цуглуулна..

Хэрэв бараа бүтээгдэхүүний мэдээ мэдээллийг лавлаж харах шаардлагатай болбол доорхи хүснэгтийг
бөглөнө үү,Бид 24-н цагийн дотор таньд хариу өгнө.
Овог нэр: *
-Имэйл хаяг: *
-улс орон:
-Утас:
Instant Messenger:
–компани:
Бараа бүтээгдэхүүн: Бутлуур, шигшүүр   Хөдөлгөөнт бутлуурын завод    Үйлдвэрийн тээрэм  *
Үг үлдээх.: *