>Нүүр хуудас>Бараа бүтээгдэхүүн>Үйлдвэрийн тээрэм>LM босоо хэлбэрийн нунтаглагч
LM босоо хэлбэрийн нунтаглагч

LM босоо хэлбэрийн нунтаглагч

Загвар: Хүдэр нунтаглах, тээрэмдэх -
Оруулах түүхий эдийн хэмжээ: 38-55mm
Түүхий эд:
Шохойн чулуу, кальцит, кальцийн карбонат, доломит, барит, тальк, гипс, диабаз, кварц, бентониат
Ашиглах талбай:
Кальцийн карбонат нунтаг, гөлтгөнийн нунтаг боловсруулах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэлт, металл бус ашигт малтмал нунтаглах, нүүрс нунтаглах зэрэг.
Check Product Spare-Parts
  • Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
  • Онцлог
  • Ажиллах зарчим
  • Техникийн үзүүлэлт

LM цуврал босоо хэлбэрийн нунтаглагч нь Лимин компанийн үйлдвэрийн тээрэм, нунтаглагчийн үйлдвэрлэлийн хэмжээ бага, эрчим хүч зарцуулалт их зэрэг техникийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэсэн Европын дэвшилтэт техникийг ашиглан манай компанийн олон жилийн тээрэм, нунтаглагчийн зураг төсөл, үйлдвэрлэл болон зах зээлийн шаардлагад уялдуулан олон жилийн зураг төслийн өөрчлөлтийг үндэслэн үйлдвэрлэсэн том оврын нунтаглагч төхөөрөмж юм.
Босоо хэлбэрийн нунтаглагчинд тохирсон найдвартай бүтцийн зураг төсөл ашиглаж дэвшилтэт технологийн процесстой уялдуулан хатаах, нунтаглах, ялгах, өргөх дамжлагыг нэгтгэсэн. Ялангуяа том оврын нунтаглагчийн технологи нь хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангасан. Гол техник, эдийн засгийн үзүүлэлт нь олон улсын тэргүүлэх түвшинд хүрсэн болно.

1.Ажиллуулах үндсэн өртөг бага,Нунтаглалтын ажлын бүтээмж өндөр , тээрмийн бул ашиглаж тээрмийн тавцан дээр шууд түүхий эдийг дарж нунтаглана. Эрчим хүч зарцуулалт бага, бөмбөлөгт тээрэмтэй харьцуулахад эрчим хүчийг 30%~40%-иар хэмнэнэ.Элэгдэл бага: ажиллуулах явцад тээрмийн бул нь тээрмийн тавцантай шууд шүргэлцэхгүй, тээрмийн бул болон жийргэвчин хавтанд сайн чанарын материал ашиглаж хийсэн учраас эдэлгээ урттай, элэгдэл багатай.
2.Хатаалт сайтай.Халуун агаар нь тээрмийн дотор талд шууд түүхий эдтэй шүргэлцэх учраас хатаалт сайтай. Мөн тээрэм болон нунтаглах системд нэг ширхэг хатаагч ашиглана. Эрчим хүчинд хэмнэлттэй, халуун агаарын температурыг тохируулах нь өөр өөр чийгтэй түүхий эдийн шаардлагыг хангасан.
3.Бараа бүтээгдэхүүний чанар нь тогтвортой,Түүхий эдийн тээрмийн дотор талд хадгалагдах хугацаа нь богино учраас бараа бүтээгдэхүүний мөхлөг болон химийн найрлагыг шалгах болон хянахад хялбар, жин бага, дахин дахин тээрэмдэх боломжтой, бараа бүтээгдэхүүний чанар нь тогтвортой. Бараа бүтээгдэхүүнд агуулагдах төмрийн агуулга харьцангуй бага учраас агуулагдах төмрийг гаргаж авахад хялбар. Цагаан эсвэл тунгалаг түүхий эдийг тээрэмдэх, нунтаглах үед бараа бүтээгдэхүүний цагаан өнгө болон цэвэр байдал нь өндөр байдаг.
4.Тосолгооны систем,Тосолгооны систем нь дамжуулах системийн гол баталгаа юм. Тэрээр хурд сааруулагч болон тээрмийн булны тосолгоог хийнэ Тосолгооны системд бие даасан тосны сав ашигласан. Түүнчлэн тосны даралт, тосны температурын автомат хамгаалалтын системтэй учир төхөөрөмжийн ажиллагаа нь аюулгүй найдвартай.
5.Гидровалик тоноглол нь боловсронгуй, найдвартай, хурдан засварлах боломжтой.Гидровалик хяналтын системийг ашиглаж хяналтыг сайжруулсан. Түүхий эдийн нунтаглагдах чанар өөрчлөгдөхийн сацуу автоматаар даралтын хүчийг тохируулна. Нунтаглагч нь дэмий хүч зарцуулалтыг багасгаж бул, жийргэвчин хавтангийн эдэлгээг уртасгасан.
6.Дамжуулах систем нь найдвартай.Босоо нунтаглагчийн дамжуулах систем нь мотор, холбогч, хурд сааруулагчаас бүрдэнэ. Хурд сааруулагчинд шинэ загварын спираль конус хэлбэртэй араат хүрд дээр эпициклик хүрд нэмсэн хөдөлгөх бүтцийг ашигласан.Үрэлтэнд тэсвэртэй бэббит металл ашиглаж хийсэн тулгуур холхивч нь ачаалал сайн даах болж ажиллуулах үеийн эдэлгээг уртасгасан.
7.Автоматжуулсан цахилгаан хяналтын систем.Босоо хэлбэрийн нунтаглагчинд дэвшилтэт цахилгаан хяналтын систем ашиглаж PLC , нэгдсэн болон DCS хяналтыг хийсэн.
8.Сепараторын бүтэц нь олон төрөл, ашиглалтын хамрах хүрээ өргөн.LM босоо нунтаглагч нь тээрэмдэж нунтаглах янз бүрийн түүхий эд , өөр өөр ширхэглэгийн шаардлагыг үндэслэн хоёр төрлөөс дээш бүтцийн хэлбэртэй сепаратороос сонгон ашиглана. Түүний зэрэгцээ сепаратор нь давтамжаар хурд тохируулдаг учраас бүтээгдэхүүний мөхлөг нь жигд, бараа бүтээгдэхүүний ширхэглэгийг тохируулахад хялбар.
9.Байгаль орчинг хамгаалах үүрэгтэй.Төхөөрөмжийн дуу чимээ бага, нунтаглах бүтээгдэхүүнийг дэвшилтэт хийн цохилтот тоосгүйжүүлэгчээр дамжуулан шүүсний дараа ялгаруулах тоосжилтын хэмжээ нь улсын байгаль орчинг хамгаалах заалтаас бага. (Гарах тоосны агуулга нь (30mg/Nm).

Мотор нь хурд сааруулагчаар дамжуулан тээрмийн тавцанг ажиллуулахын зэрэгцээ халуун агаарыг агаар орох амнаас босоо нунтаглагч руу оруулж түүхий эдийг түүхий эд гаргах амнаас тээрмийн тавцангийн төвд гаргаж төвөөс зугтах хүчний нөлөөгөөр түүхий эдийг тээрмийн тавцангийн төвөөс тээрмийн тавцангийн булан руу шилжүүлж тээрмийн тавцангийн дээд талын цагираг хэлбэрийн ховилоор дамжуулах үед тээрмийн булны даралтаар бутлагдана. Бутласан түүхий эдийг үргэлжлүүлэн тээрмийн тавцангийн булан руу шилжүүлэхэд шууд цагираг хэлбэрийн агаарын урсгалаар том мөхлөгтэй түүхий эдийг ялгаж тээрмийн тавцан дээр үргэлжлүүлэн бутлана.Агаарын урсгалд байгаа түүхий эд нь дээд талын сепаратороор дамжих үед чиглүүлэгч далавчний нөлөөгөөр бүдүүн ширхэглэгтэй түүхий эд нь конусан юүлүүрээр гарч тээрмийн тавцан дээр ирнэ. Нарийн ширхэглэгтэй түүхий эдийг агаарын урсгалын дагуу тээрэмдэж, цуглуулагчаар цуглуулах бөгөөд цуглуулсан түүхий эд нь босоо нунтаглагчаас гарсан бэлэн бүтээгдэхүүн болно.

Хэрэв бараа бүтээгдэхүүний мэдээ мэдээллийг лавлаж харах шаардлагатай болбол доорхи хүснэгтийг
бөглөнө үү,Бид 24-н цагийн дотор таньд хариу өгнө.
Овог нэр: *
-Имэйл хаяг: *
-улс орон:
-Утас:
Instant Messenger:
–компани:
Бараа бүтээгдэхүүн: Бутлуур, шигшүүр   Хөдөлгөөнт бутлуурын завод    Үйлдвэрийн тээрэм  *
Үг үлдээх.: *