>Нүүр хуудас>Шийдэл>Металл малтмалын>Алтны хүдэр бутлах болон боловсруулах арга

Алтны хүдэр бутлах болон боловсруулах арга

Алтны хүдрийн төрөл, ангилалд уламжлалт арга болон стандарт байхгүй. Одоо хүдрийн найрлагын нарийн байдал болон баяжуулалтын нарийн төвөгтэй байдлыг үндэслэн дараах хэд хэдэн төрөлд хуваадаг: ядуу агуулгатай сульфатын алтны хүдэр, баялаг агуулгатай сульфатын алтны хүдэр, холимог металлын агуулгатай сульфатын алтны хүдэр, алт агуулсан исэлдсэн хүдэр, алт агуулсан гянтболд болон сурьмагийн алтны хүдэр.

Алтны хүдэр бутлах болон боловсруулах арга БОЛОВСРУУЛАЛТ

1. Бутлах болон тээрэмдэж нунтаглах:Бутлах технологид ихэвчилэн хацарт бутлуур ашиглан анхан шатны бутлалтыг хийдэг. Конусан бутлуур ашиглан дунд шатны бутлалтыг хийдэг. Харин нарийн бутлалтанд богино хошуутай конусан бутлуур болон булт бутлуур ашигладаг. Дунд болон бага оврын алт баяжуулах үйлдвэрт ихэнхидээ хоёр үе шаттай битүү замтай бутлах технологийг ашигладаг. Томоохон алт баяжуулах үйлдвэрт гурван үе шаттай битүү замтай бутлах технологийг ашигладаг. Үйлдвэрлэлийн хэмжээ болон тоног төхөөрөмжийн ашиглалтын коэффицентийг нэмэгдүүлэхийн тулд баяжуулах үйлдвэр нь их бутлах бага тээрэмдэх зарчмыг баримтлан тээрэмдэх хүдрийн ширхэглэгийн хэмжээг бууруулж байна.

The site of Gold ore beneficiation plant
2. Гравитацийн баяжуулалт:Гравитацийн баяжуулалтын арга нь ашигт малтмалын нягтшилын зөрүүний дагуу хүдэр баяжуулах арга бөгөөд ашиглах гол тоног төхөөрөмжинд угаах хонгил, тавцан, баяжуулагч болон богино конус хэлбэрийн эргэлтэт хуваарилах аппарат зэрэг байна.
3. Флотацийн баяжуулалт:Одоогийн баяжуулах арга нь мөнгөн ус нэгтгэх аргаар алт гарган авах технологи болон цианиджуулалтын аргаар алт гарган авах технологи юм. Мөнгөн ус нэгтгэх аргаар алт гаргаж авах технологи нь нэг төрлийн хуучны алт гарган авах технологи бөгөөд ашиглахад хялбар, эдийн засгийн хэмнэлттэй, том мөхлөгтэй алт буцааж авах шаардлагад нийцсэн боловч байгаль орчинд ихээхэн хортой байсан учраас аажмаар гравитацийн баяжуулалт, флотацийн баяжуулалт, цианиджуулалтын аргаар алт гарган авах технологиор солигдсон.

машин техник ШААРДЛАГАТАЙ

Алтны хүдэр бутлах болон боловсруулах арга ӨРГӨДӨЛ

Алт нь маш сайн физик, механик шинж чанар, зэврэлтээс хамгаалах болон маш сайн химийн тэнцвэрт байдалтай учраас түүнийг маш олон салбарт өргөн ашигладаг. Аль нэг маш сайн химийн тэнцвэрт байдалтай учир олон жилийн турш алтыг мөнгөн тэмдэгт хийхэд ашигладаг нэг төрлийн металл болгосоор ирсэн бөгөөд одоог хүртэл мөн адил олон улсад хамгийн чухал мөнгөн тэмдэгт хэвэээр байсаар байна.Орчин үеийн үйлдвэрлэлд шар алтыг хамгийн их ашиглаж байгаа нь цахилгааны үйлдвэрлэл бөгөөд үүнийг цахилгаан хэлхээний контакт болгон ашиглаж байна. Харьцангуй бага цахилгаан хүчдэлтэй нөхцөлд харьцангуй өндөр үр ашгийг авчирах болно.Иргэний нисэхийн салбарт алтны хайлшийг ашиглаж моторын очлуур хийдэг.Химийн салбарт алтаар ган хоолойн цайрдсан давхаргыг бүрж идэмхий бодис тээвэрлэхэд ашигладаг.

Хэрэв бараа бүтээгдэхүүний мэдээ мэдээллийг лавлаж харах шаардлагатай болбол доорхи хүснэгтийг
бөглөнө үү,Бид 24-н цагийн дотор таньд хариу өгнө.
Овог нэр: *
-Имэйл хаяг: *
-улс орон:
-Утас:
Instant Messenger:
–компани:
Бараа бүтээгдэхүүн: Бутлуур, шигшүүр   Хөдөлгөөнт бутлуурын завод    Үйлдвэрийн тээрэм  *
Үг үлдээх.: *