Элс угаах төхөөрөмж
Загвар: Туслах төхөөрөмжОруулах түүхий эдийн хэмжээ: ≦10mm
Түүхий эд:
Голын хайрга, боржин чулуу, базальт, төмрийн хүдэр, шохойн чулуу, кварц, диабаз , төмрийн хүдэр, алт, зэс гэх мэт.
Ашиглах талбай:
Элс хайрганы талбай, уул уурхайн олборлолт, нүүрсний уурхайн олборлолт, бетон зуурмагын завод, зуурмаг зуурах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэх, кварцан элс гэх мэт
Check Product Spare-Parts
- Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
- Онцлог
- Ажиллах зарчим
- Техникийн үзүүлэлт
XSD цуврал элс угаах төхөөрөмжинд гадаад, дотоодын дэвшилтэт технологийг ашиглаж дотоодын элс хайрганы үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалтай уялдуулан судлаж үйлдвэрлэсэн элсний төхөөрөмжинд ашиглах өндөр бүтээмжтэй хутгагч дугуй хэлбэрийн элс угаах төхөөрөмж юм. Тус төхөөрөмж нь угаах, усгүйжүүлэх, ангилах гэсэн гурван үүрэгтэй. Металлурги, барилгын материал, усан цахилган станц зэрэг салбарт угаах, баяжуулах, ангилах, бохир арилгах зэрэгт өргөн ашигладаг. Маш нарийн ширхэглэгтэй болон бүдүүн ширхэглэгтэй түүхий эдийг угааж баяжуулахад тохиромжтой. Мөн барилга, замд ашигладаг элс, чулуунд тохиромжтой.
1.Угаалтын бүтээмж өндөр, гэмтэл бага
2.Бүтэц нь авсаархан, засварлахад хялбар.
3.Үйлдвэрлэлийн хүчин чадал их, хүч зарцуулалт бага.
4.Өндөр бүтээмжтэй эдэлгээ сайтай, цэвэрлэх, усгүйжүүлэх үүрэг нь сайн.
Элс угаах төхөөрөмжийг ажиллуулах үед мотор нь V ремень, хурд сааруулагч, араат хүрдээр дамжуулан хурдыг бууруулсаны дараа далавчит хүрдийг аажмаар хөдөлгөж элс хайргыг тэжээгүүрээр дамжуулан хийж угаах бункерт оруулна. Далавчит хүрдний хөдөлгөөнөөр эргэлдэж харилцан тээрэмдэж элс хайрганы нүүрэн талд байгаа бохир зүйлийг арилгахын зэрэгцээ элс хайрганы мөхлөг дээр байгаа ус, хийн давхаргыг арилгаж усгүйжүүлнэ. Түүний зэрэгцээ ус нэмж хүчтэй усны урсгалыг бий болгоход тэр даруй бохир зүйл болон жин багатай бохир зүйл нь хамт гарна. Түүнчлэн гадагшлуулах амнаас угаасан түүхий эд гарсанаар угаах явц бүрэн дуусна. Угааж цэвэрлэсэн элс хайргыг далавчаар дамжуулан Эргэлтэт далавчит хүрднээс түүхий эд гадагшлуулах бункер луу хийснээр элс хайрга угаах явц бүрэн дуусна.