YKN цуврал чичиргээт шигшүүр
Загвар: Туслах төхөөрөмжОруулах түүхий эдийн хэмжээ: 0-1000mm
Түүхий эд:
Голын хайрга, боржин чулуу, базальт, төмрийн хүдэр, шохойн чулуу, кварц, диабаз , төмрийн хүдэр, алт, зэс гэх мэт.
Ашиглах талбай:
Элс хайрганы талбай, уул уурхайн олборлолт, нүүрсний уурхайн олборлолт, бетон зуурмагын завод, зуурмаг зуурах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэх, кварцан элс гэх мэт
Check Product Spare-Parts
- Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
- Онцлог
- Ажиллах зарчим
- Техникийн үзүүлэлт
YKN цуврал чичиргээт шигшүүр нь 20-оод жилийн чичиргээт шигшүүрийн зураг төсөл, туршлага дээр суурилан олон улсын дэвшилтэт чичиргээт шигшүүрийн үйлдвэрлэлийн техник технологи, амжилтыг хослуулсан ажлын бүтээмж өндөртэй чичиргээт шигшүүр юм.YKN цуврал чичиргээт шигшүүрт N цуврал жишүү голтой чичирхийлэгч ашигласан, завсарын дамжуулагч, холбогчинд уян хатан холбоос ашигласан, төхөөрөмжийн чичирхийлэл өндөртэй, тогтвортой, чичиргээт шигшүүрийн хүчин чадал болон шигших бүтээмжийг нэмэгдүүлж чичиргээт шигшүүрийн ажиллагааг улам найдвартай болгож, эдэлгээг уртасгасан.Томоохон хэмжээтэй хүдэр боловсруулахад ашигладаг. Тухайлбал: чулуу үйлдвэрлэл, металлын уул уурхай зэрэгт өргөн ашигладаг. Олон улсын ашиглалтын практик дээр бараа бүтээгдэхүүнийг улам боловсронгуй болгосон.Тус цуврал шигшүүрийг голдуу барилгын материал, уул уурхай, химийн үйлдвэрлэл, цементийн салбарт шигших ажиллагаанд ашигладаг.Тус цуврал шигшүүр нь усны агууламж нь 5%-иас ихгүй төрөл бүрийн хүдэр, чулуу зэргийг ангилан шигшихэд тохирно. Шигшисэн түүхий эдийн хамгийн том мөхлөг нь техникийн үзүүлэлтэнд заасан хэмжээнээс хэтэрч болохгүй.
1.Чичирхийлэгчинд гадна талд угсрах хэлбэрийн жишүү голтой бүтэц ашигласан, хажуугийн тавцангийн дээд талын чичирхийлэгчээс гарсан хүч нь хажуу талын тавцагийн төвөөр дамжин хажуу талын тавцан болон шигших хайрцагны бат бөх чанарыг дээшлүүлнэ. Жишүү голтой чичирхийлэгчтэй харьцуулахад угсарч, засварлахад хялбар.
2.Чичирхийлэгч хооронд нугасан холбоос ашигласан, ашиглах, угсрахад хялбар.
3.Хажуугийн тавцанд муруй эд анги ашигласан учир гагнасан холбоос нь амархан хугарахгүй.
4.YKN цуврал чичиргээт шигшүүрийн мотор нь V ремень болон холхивчийн сууринд холбосон хөдөлгөгчөөр дамжин завсарын хөдөлгөгч голийн уян холбоосоор дамжуулан дахин чичирхийлэгчтэй холбосон. Чичиргээт шигшүүр нь V ремений таталтын хүчний нөлөөгүй байх үед ажиллуулахад тогтвортой.
5.Мотор болон чичирхийлэгчийн холбоосонд уян холбоос ашигласан, эргэлтийн хүчний дамжуулалт нь эргэх тэнхлэгийн хүчний дамжуулалтгүй учраас шигшүүрийн ажиллагааг улам тогтворжуулсан.
6.YKN цуврал том оврын чичиргээт шигшүүрт олон улсын дэвшилтэт ижил алхамтай араат хэлбэрийн бүтэц ашигласан, араат хүрдний синхронизатортой харьцуулахад жин нь хөнгөн, засварлахад хялбар.
7.Шигших түүхий эдийн мөхлөгийн хувьд том, нягтаршил сайтай, түүхий эдийн үе нь зузаан үед бат бөх чанар сайтай полиуретанээр хийсэн шигшүүрийн тор ашигласан.
8.Чичирхийлэгчийн хувьд жишүү голын тоог тохируулж өөр өөр чичирхийлэлийн хүч болон далайцын шаардлагад нийцүүлэх боломжтой.
9.FEA технологийг ашиглаж шигшүүрийн рамыг шинэчилсэн.
Тус цувралд жишүү гол ашиглаж чичирхийлэлээр шигшүүрийн их биеийг чичирхийлнэ. Түүний үндсэн ажиллах зарчим нь: Шигшүүрийн рам нь пүршт тулгуураар дамжуулан ёроол /эсвэл суурь/ дээр угсарна. Жишүү голыг гол дээр угсарна. Гол нь холхивч болон холхивчийн сууриар дамжин шигшүүрийн хайрцагны хажуу талын тавцан дээр холбогдож гол ажиллах үед жишүү гол ажиллаж жишүү голоос гарсан инерцийн хүч нь шигшүүрийн рамд нөлөөлж чичирхийлэл үүсгэнэ. Моторын үргэлжилсэн ажиллагааны дагуу шигшүүр нь ажиллаж шигшилт хийнэ.