T130X хэт нарийн ширхэглэгтэй нунтаглагч
Загвар: Хүдэр нунтаглах, тээрэмдэхОруулах түүхий эдийн хэмжээ: 0-30mm
Түүхий эд:
Шохойн чулуу, кальцит, кальцийн карбонат, доломит, барит, тальк, гипс, диабаз, кварц, бентониат
Ашиглах талбай:
Кальцийн карбонат нунтаг, гөлтгөнөийн нунтаг боловсруулах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэлт, металл бус ашигт малтмал нунтаглах, нүүрс нунтаглах зэрэг.
Check Product Spare-Parts
- Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
- Онцлог
- Ажиллах зарчим
- Техникийн үзүүлэлт
T130X хэт нарийн ширхэглэгтэй нунтаглагч нь манай компанийн тээрэм, нунтаглагчийн мэргэжилтэнгүүдийн судалгаа шинжилгээний үндсэн дээр гадаад, дотоодын тээрэм, нунтаглагч хэрэглэгчдийн ашиглалт болон санал хүсэлтэнд тулгуурлан патенттай TGM хэт даралттай шат хэлбэрийн нунтаглагч дээр суурилан шинээр бүтээсэн шинэ загварын нунтаглагч юм.
1.Өндөр нарийвчлалтай, өндөр бат бөх чанартай,Төхөөрөмжийн их биеийг төхөөрөмжийн суурьтай уян холбоосоор холбож тээрмийн хөндийн ханын чичиргээ нь төхөөрөмжийн их бие болон анализаторт нөлөө үүсгэхээс зайлсхийж анализаторын нарийвчлалыг нэмэгдүүлсэн. Өндөр бат бөх чанар, чичиргээнээс хамгаалагдсан ширмэн төмөр ашиглаж хийсэн төхөөрөмжийн суурь нь цохилт тэсвэрлэх чанартай.
2.Тогтвортой, аюулгүй,Дотоодод үйлдвэрлэсэн Германы Флендер брэндийн хурд сааруулагчийн давуу талыг ашиглан тоног төхөөрөмжийн тогтвортой байдлыг нэмэгдүүлсэн. Гол төхөөрөмж болон хурд сааруулагчинд пүршт цоожлогч ашиглаж тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг нэмэгдүүлсэн. Хурд сааруулагч болон моторт V ремень ашиглан хөдөлгөх бөгөөд хэт ачаалалын хамгаалалттай, маш аюулгүй.
3.Үйлдвэрлэлийн хэмжээ өндөр, эрчим хүч зарцуулалт бага,Анализаторт өндөр битүүмжлэлтэй далавч ашигласан, агаарын урсгал эсэргүүцэх хүч бага, ангилсан түүхий эдийн ширхэглэг болон үйлдвэрлэлийн хэмжээ өндөр. Давтамж өөрчлөх, хурд тохируулах анализаторын тохиргоо нь маш нарийн, , эрчим хүчний хэмнэлт сайтай, автоматжуулалт өндөр.
4.Түүхий эд цуглуулах бүтээмж өндөр,Цуглуулагчинд ижил эсэргүүцлийн хүчтэй байх төслийг ашиглаж хоёр цуглуулагчаас өөр өөр хүч гарахаас зайлсхийсэн. Цуглуулагчийн хоёр түүхий эд гадагшлуулах ам болон тоосгүйжүүлэгчийн түүхий эд гадагшлуулах ам нь ижил шулуун шугамтай учир маш жижиг мөхлөгийг цуглуулахад хялбар болж түүхий эд цуглуулах ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн.
Ажиллуулах үед том мөхлөгтэй түүхий эдийг хацарт бутлуураар бутлаж шаардагдах хэмжээнд хүргэсний дараа шанагат элеватораар дамжуулан түүхий эдийг түүхий эд хадгалах бункерт хийж дахин чичиргээт тэжээгүүрээр дамжуулан түүхий эдийг жигд хэмжээгээр гол тээрмийн хөндий рүү хийж нунтаглана. Нунтаглаж тээрэмдсэн түүхий эдийг сэнсний агаарын урсгалын нэмэгдэлээр анализатороор ангилж ширхэглэгийн шаардлага хангасан түүхий эдийг агаарын урсгалын дагуу хоолойгоор дамжууан цуглуулагчинд хийж ангилж цуглуулна. Хамгийн сүүлд нь түүхий эдийн хавхлагаар бэлэн болсон түүхий эдийг гадагшлуулна.Агаарын урсгалын систем нь эерэг даралттай битүүмжилсэн эргэлт байх бөгөөд агаарын урсгал нь цуглуулагчийн дээд талын үзүүрийн агаарын хоолойгоор дамжин төвөөс зугтах хүчний сорогч руу орсоноороо ажлын талбай байгаль орчинг хамгаалах болон эрүүл ахуйн шаардлагыг хангах болно.