VSI элс үйлдвэрлэх төхөөрөмж
Загвар: Гурван үе шаттай бутлуурОрох түүхий эдийн хэмжээ: 0-50mm
Түүхий эд:
Голын хайрга, боржин чулуу, базальт, төмрийн хүдэр, шохойн чулуу, кварц, диабаз , төмрийн хүдэр, алт, зэс гэх мэт.
Ашиглах талбай:
Элс хайрганы талбай, уул уурхайн олборлолт, нүүрсний уурхайн олборлолт, бетон зуурмагын завод, зуурмаг зуурах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэх, кварцан элс гэх мэт
Check Product Spare-Parts
- Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
- Онцлог
- Ажиллах зарчим
- Техникийн үзүүлэлт
VSI цуврал ажлын бүтээмж өндөртэй цохилтот элс үйлдвэрлэх төхөөрөмж нь Герман улсын мэргэжилтэнгүүд нь Хятад улсын нөхцөлд тохируулсан хамгийн сүүлийн үеийн зураг төслийн үр дүн бөгөөд дотоодын бие даан үйлдвэрлэсэн дэлхийн дэвшилтэт технологийн түвшинд хүрсэн ажлын бүтээмж өндөртэй бутлуурын тоног төхөөрөмж юм.Тэрээр бие даасан роторын бүтцийн зураг төсөлтэй, үрэлтэнд тэсвэртэй материалын технологитой, бутлалтын хурд сайтай , гидровалик системийн зураг төслийг сайжруулсан төхөөрөмж юм.Энэ нь нарийн бутлалтын технологи болон механик үйлдвэрлэлийг хослуулсан сонгодог загвар бөгөөд шинэ техник, шинэ технологийн бүрэн илэрхийлэл юм.Элсний үйлдвэрлэлд элсэн бүтээгдэхүүн болон бетоны түүхий эд үйлдвэрлэхэд ашигладаг. Чулуун материалын үйлдвэрлэлд чанартай, мөхлөгийн хэлбэр сайтай буталсан түүхий эд гаргаж авах болно. VSI цуврал ажлын бүтээмж өндөртэй босоо тэнхлэгтэй цохилтот бутлуур нь хамгийн сүүлийн үеийн нэг төрлийн сонголт юм. Тус тоног төхөөрөмжийг хурдны авто зам, хурдны төмөр зам, өндөр барилга, хот төлөвлөлт, усан цахилгаан станцын далангийн бүтээн байгуулалт, бетон зуурмагийн завод зэрэгт сайн чанарын элс хайрга үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд энэ нь элс хайрга, чулууны материал үйлдвэрлэлийн эн тэргүүнд сонгон ашиглах тоног төхөөрөмж юм. VSI элс үйлдвэрлэх төхөөрөмж нь нэг төхөөрөмжийн олон зориулалтаар ашиглахад үүсдэг төвөгтэй асуудлыг шийдвэрлэсэн. Тусгай патенттай цагираг хэлбэрийн түүхий эд оруулах систем болон жийргэвчин хавтанг өөрчилж “Чулууг чулуугаар”, “Чулууг төмрөөр” гэсэн гайхалтай өөрчлөлтийг хийсэн. Дэвшилтэт гидровалик таглаа нээх тоноглолыг ашиглаж бутлуурын хөндийд байгаа амархан гэмтдэг эд ангиудыг солиход хялбар болгосон. Өөрийн судлаж үйлдвэрлэсэн хос тосны насосны тосолгооны систем нь гол холхивчний системийн найдвартай ажиллагааг баталгаажуулсан. Өндөр техник, технологитой бүрэн автомат хяналтын төхөөрөмж нь өөрчлөлттэй нөхцөл илрэх үед автоматаар төхөөрөмжийг унтраана эсвэл дохиолол асна.Бие даасан зураг төсөл нь VSI цуврал ажлын бүтээмж өндөртэй босоо тэнхлэгтэй цохилтот бутлуурийн хувьд үйлдвэрлэлийн бүтээмж болон хамгийн сүүлийн бараа бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийн үндсэн өртөг болон амархан гэмтдэг эд ангиудын хэрэглээг багасгасан. Мөн түүнийг импортын тоног төхөөрөмжтэй харьцуулахад үнэ хямд, дотоодын зах зээлийн шаардлагыг хангасан болно.
1.Бараа бүтээгдэхүүний чанар нь баталгаатай, ажлын бүтээмж өндөр, зарцуулалт багатай,Сайн чанарын материал, дэвшилтэт технологи нь тоног төхөөрөмжийн дотор талын чанар, гадна талын өнгө үзэмж болон бараа бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлж осол гэмтлийн хэмжээг бууруулсан. Бутлуурын хөндийн түүхий эдийн цохилт өгөх булангийн сайжруулсан зураг төсөл нь элэгдэл болон ашиглалтын үндсэн өртөгийг бууруулж үйлдвэрлэлийн хэмжээг 30%-иар нэмэгдүүлсэн.
2.Нэг төхөөрөмжийг олон зориулалтайгаар ашиглах, мөхлөгийн хэлбэр нь маш сайн.Бие даасан түүхий эд оруулж бутлах бүтэц нь олон төрлийн бутлуурын хөндий загварыг эзэмшиж “Чулуугаар чулууг”, “Чулуугаар төмрийг ” гэсэн чөлөөт сэлгээг хийх боломжтой болсон. Гарах түүхий эдийн мөхлөгийн хэлбэр нь сайн, тохирсон ангилалтай, ширхэглэгийн модулийг тохируулах боломжтой. Элс, хайрганы үйлдвэрлэлд өргөн ашигладаг.
3.Бие даасан зураг төсөл, засварлахад хялбар,Гидровалик таглааг нээх тоноглол нь шалгах болон засварлахад хялбар болгож цаг хугацааг хэмнэж хүний хөдөлмөрийг хөнгөвчилсэн болно. Чичиргээг харуулах тоноглол болон дохиололын тоноглолоор дамжин автоматаар хянаж аюулгүй байдлыг баталгаажуулна. Тосолгооны системийн хувьд хос тосны насосоор ээлжлэн тосоор хангаж холхивчийн тосолгоог баталгаажуулж төхөөрөмжийн эдэлгээг уртасгана.
4.Автомат эргэлтийн систем, байгаль орчинг хамгаалах,Бие даасан агаарын автомат эргэлтийн систем нь гадагшилах агаарын хэмжээг бууруулж тоосжилт, дуу чимээг багасгаснаараа байгаль орчинг хамгаалахад ашиг тустай. Олон төрлийн хэмжээтэй тоосжилт арилгах төхөөрөмж суурилуулж байгаль орчинг хамгаалах ажлыг нэмэгдүүлэх боломжтой.
Төвийн түүхий эд оруулах систем: түүхий эдийг элс үйлдвэрлэх төхөөрөмжийн түүхий эдийн юүлүүр лүү хийж төвийн түүхий эд оруулах системээр дамжуулан өндөр хурдтай эргэлдэж байгаа хүрд рүү хийнэ. Хүрдний хурдыг хэдэн арав дахин нэмсэний дараа өндөр хурдтайгаар хүрднээс гарч ойлт үүссэний дараа чөлөөтөй гарах бөгөөд нөгөө хэсэг түүхий эдтэй цохиж бутласаны дараа хамтад нь түүхий эдийн жийргэвчин үе /чулууг чулуугаар/ -дээр хүртэл цохино эсвэл ойлттой цохилт /чулууг төмрөөр/ -оор цохино.. Ойлтоор чиглэл хазайж эргүүлэгт хөндийн орой хэсэгт цохилт өгнө. Мөн түүний хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөж болно. Мөн араат хүрдний урсгалын хоолойноос гарч ирэх түүхий эд нь цохилтоор үргэлжилсэн түүхий эдийн хаалт үүсгэнэ. Иймэрхүү байдлаар нэг ширхэг түүхий эд нь эргүүлэгт бутлуурын хөндийд хоёроос олон удаагийн давтамжтай цохилт, үрэлт, бутлалтын нөлөөгөөр бутлагдана. Бутлагдсан түүхий эдийг доод хэсгийн түүхий эд гаргах хэсгээр гадагшлуулна.Төвийн түүхий эд оруулах системийн дагалдах цагираг хэлбэрийн түүхий эд оруулах систем: Түүхий эдийг элсний төхөөрөмжийн түүхий эдийн юүлүүрт оруулж цагираг хэлбэрийн нүхээр дамжуулан оруулж ангилан ялгагчаар хоёр хэсэг болгон хувааж нэг хэсгийг нь ангилан ялгагчаар дамжуулан өндөр хурдтай эргэлдэж буй хүрд рүү оруулна. Нөгөө хэсгийг нь ангилан ялгагчийн дөрвөн талаас гаргана.Хүрд рүү орсон түүхий эдийг хүрдний дотор талын хурдыг хэдэн арав дахин нэмсэний дараа өндөр хурдтайгаар хүрднээс гаргаж эхлээд ангилан ялгагчийн дөрвөн талаас гарч ирсэн нөгөө нэг хэсэг түүхий эдийг цохиж буталсаны дараа хамтад нь түүхий эдийн жийргэвчин үе /чулууг чулуугаар/ -дээр хүртэл цохино эсвэл ойлттой цохилт /чулууг төмрөөр/ -оор цохино.. Ойлтоор чиглэл хазайж эргүүлэгт хөндийн орой хэсэгт цохилт өгнө. Мөн түүний хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөж болно. Мөн араат хүрдний урсгалын хоолойноос гарч ирэх түүхий эд нь цохилтоор үргэлжилсэн түүхий эдийн хаалт үүсгэнэ. Иймэрхүү байдлаар нэг ширхэг түүхий эд нь эргүүлэгт бутлуурын хөндийд хоёроос олон удаагийн давтамжтай цохилт, үрэлт, бутлалтын нөлөөгөөр бутлагдана. Бутлагдсан түүхий эдийг доод хэсгийн түүхий эд гаргах хэсгээр гадагшлуулна.