PCL цохилтот элс үйлдвэрлэх төхөөрөмж
Загвар: Гурван үе шаттай бутлуурОрох түүхий эдийн хэмжээ: 0-50mm
Түүхий эд:
Голын хайрга, боржин чулуу, базальт, төмрийн хүдэр, шохойн чулуу, кварц, диабаз , төмрийн хүдэр, алт, зэс гэх мэт.
Ашиглах талбай:
Элс хайрганы талбай, уул уурхайн олборлолт, нүүрсний уурхайн олборлолт, бетон зуурмагын завод, зуурмаг зуурах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэх, кварцан элс гэх мэт
Check Product Spare-Parts
- Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
- Онцлог
- Ажиллах зарчим
- Техникийн үзүүлэлт
PCL цохилтот бутлуур нь манай компанийн мэргэжилтэнгүүдийн олон жилийн судлаж үйлдвэрлэсэн элсний төхөөрөмжийн талаархи мэдлэгээ дайчилж үйлдвэрлэсэн төхөөрөмж бөгөөд нэг төрлийн олон улсын дэвшилтэт техник технологийн түвшинд хүрсэн ажлын бүтээмж өндөртэй, эрчим хүч зарцуулалт бага элсний төхөөрөмж юм. Түүний үзүүлэлт нь төрөл бүрийн хүдрийн нарийн бутлах төхөөрөмжинд орлуулашгүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь орчин үеийн үр дүнтэй, найдвартай ажиллагаатай бутлуурын тоног төхөөрөмж юм. Манай компани нь 2001 оноос эхлэн одоог хүртэл элсний төхөөрөмж үйлдвэрлэж Хятад улсын зах зээлд томоохон байр суурийг эзлэж байна. Бараа бүтээгдэхүүний үзүүлэлт, шинж чанар нь маш сайн учраас хэрэглэгчдийн итгэлийг олж гадаад дотоодын олон хэрэглэгчдийн сайшаал магтаалыг хүртсэн. Тус бараа бүтээгдэхүүнийг төрөл бүрийн хүдэр, цемент, галд тэсвэртэй материал, боксит, корунд, шилний түүхий эд, барилгад ашиглах элс, чулуу хайрга болон төрөл бүрийн металлургийн шаар зэрэг олон төрлийн үйлдвэрлэлд өргөн ашигладаг.
1.Бүтэц нь энгийн, олон функцтай.Бүтэц нь энгийн, цохилтот хэлбэрийн бутлуур нь нарийн болон бүдүүн ширхэглэгээр тээрэмдэх үүрэгтэй. Бүтээгдэхүүн нь шоо дөрвөлжин хэлбэртэй бөгөөд чулууг хэлбэрт оруулах төхөөрөмж юм.
2.Өндөр хурдтай эргэлттэй,ажлын бүтээмж өндөртэй, эрчим хүчний хэмнэлттэй.Бие даасан холхивч угсарсан, сайжруулсан голын зураг төсөл нь тоног төхөөрөмжийг өндөр хурдтайгаар эргэлдүүлж, ажлын бүтээмж өндөртэй , эрчим хүчний хэмнэлттэй, бутлалтын бүтээмж өндөр.
3.Аюулгүй , байгаль орчинд ээлтэй, удаан эдэлгээтэй.Аюулгүйн хамгаалалтын тоноглол нь тоног төхөөрөмж болон хүний аюулгүй байдлыг баталгаажуулна. Эргүүлэгт хөндийн дотор талын хийн урсгал нь автоматаар эрэглдэж тоосжилтын хэмжээ болон дуу чимээг багасгана. Сайн чанарын үрэлтэнд тэсвэртэй материал ашиглаж үйлдвэрлэсэн, бутлуурын хөндийн дотор талын түүхий эд нь автоматаар жийргэвч үүсгэж төхөөрөмжийн элэгдэлийг бууруулж эдэлгээг уртасгасан.
Түүхий эдийг түүхий эдийн юүлүүрээр цохилтот бутлуур руу хийж ангилан ялгагчаар дамжуулан түүхийн эдийг хоёр хувааж нэг хэсгийг нь түүхий эд ангилах ялгагчаар дамжуулан өндөр хурдтайгаар эргэлдэх далавчит хүрд рүү оруулна. Далавчит хүрдэнд хурдыг хэдэн арав дахин нэмсэний дараа 60-70 м/сек-ийн хурдаар далавчит хүрдний гурван ширхэг жигд урсгалын хоолойноос гаргана. Эхлээд ангилан ялгагчийн эргэн тойронд байгаа түүхий эдийг цохилтоор бутлаж дараа хамтад нь түүхий эдийн жийргэвчин үе /чулууг чулуугаар/ -дээр хүртэл цохино эсвэл ойлттой цохилт /чулууг төмрөөр/ -оор цохино.. Ойлтоор чиглэл хазайж эргүүлэгт хөндийн орой хэсэгт цохилт өгнө. Мөн түүний хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөж болно. Мөн араат хүрдний урсгалын хоолойноос гарч ирэх түүхий эд нь цохилтоор үргэлжилсэн түүхий эдийн хаалт үүсгэнэ. Иймэрхүү байдлаар нэг ширхэг түүхий эд нь эргүүлэгт бутлуурын хөндийд хоёроос олон удаагийн давтамжтай цохилт, үрэлт, бутлалтын нөлөөгөөр бутлагдана. Бутлагдсан түүхий эдийг доод хэсгийн түүхий эд гаргах хэсгээр гадагшлуулна.
Бутлах явцад түүхий эдийг харилцан цохилтоор бутлах бөгөөд металл эд ангитай шууд шүргэлцүүлж болохгүй. Харин түүхий эдийн жийргэвчин үед цохилт, үрэлт, бутлалтыг үүсгэсэнээр булангийн бохирдлыг багасгаж төхөөрөмжийн элэгдэлийн хугацааг уртасгана. Эргүүлт хөндийн дотор талын хийн урсгал нь автоматаар эргэлдэж тоосжилтын хэмжээг бууруулна.