>Нүүр хуудас>Бараа бүтээгдэхүүн>Бутлуур, шигшүүр>HST дан цилиндрт гидровалик конус бутлуур
HST дан цилиндрт гидровалик конус бутлуур

HST дан цилиндрт гидровалик конус бутлуур

Загвар: Гурван үе шаттай бутлуур
Орох түүхий эдийн хэмжээ: 65-560mm
Түүхий эд:
Голын хайрга, боржин чулуу, базальт, төмрийн хүдэр, шохойн чулуу, кварц, диабаз,, төмрийн хүдэр, алт, зэс гэх мэт.
Ашиглах талбай:
Элс хайрганы талбай, уул уурхайн олборлолт, нүүрсний уурхайн олборлолт, бетон зуурмагын завод, зуурмаг зуурах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэх, кварцан элс гэх мэт
Check Product Spare-Parts
  • Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
  • Онцлог
  • Ажиллах зарчим
  • Техникийн үзүүлэлт

HST дан цилиндрт гидровалик конус бутлуур нь манай компанийн хорь гаруй жилийн бутлуурын салбарын зураг төсөл, үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээний туршлага дээрээ суурилан орчин үеийн үйлдвэрлэлийн техник, технологийн хөгжилтэй уялдуулан Америк, Герман зэрэг улс орны дэвшилтэт бутлуурын технологийг ашиглаж өөрийн судалгаа, зураг төслөөр үйлдвэрлэн гаргасан шинэ загварын ажлын бүтээмж өндөртэй бутлуур юм. HST дан цилиндрт гидровалик конус бутлуурыг металл, металл бус ашигт малтмал, цемент, элс хайрга, металлургийн салбарт өргөн ашигладаг. Дунд нарийн ширхэгтэй бутлуураар төмрийн хүдэр, өнгөт металл, боржин чулуу, шохойн чулуу, кварц, элсэн чулуу, голын хайрга зэрэг хүдэр чулуулгыг бутлахад ашиглана.
HST дан цилиндрт гидровалик конус бутлуур нь механик, гидровалик, цахилгаан, автоматжуулалт, ухаалаг хяналт зэрэг технологиудыг нэгтгэж дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт бутлуурын технологийг төлөөлөх уламжлалт бутлууртай харьцуулах аргагүй олон давуу талтай, бутлуурын ашигт үйлийн коэффицент өндөр, үйлдвэрлэлийн үндсэн өртөг бага, засварлаж тохируулахад хялбар, бутласан бүтээгдэхүүний загвар нь сайн. Мөн дунд болон нарийн бутлуур, хэт нарийн бутлуур зэрэг бутлах явцад өргөн ашиглаж болно.
Нийгмийн хөгжил, дэвшлийн дагуу уул уурхайн чулууны үйлдвэрлэлд зөвхөн бутлуурын төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хэмжээ өндөр байхыг шаардахаас гадна эрчим хүчний ашиглалт өндөр, бараа бүтээгдэхүүний загвар нь сайн, засварлах, тохируулахад хялбар, цаг тухайд нь үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийг улам бүр чухалчилах болсон юм.
HST дан цилиндрт гидровалик конус бутлуур нь эдгээр шаардлагыг хангахын тулд зураг төсөлд цоо шинэ бутлуурын бүтцийг тусгаж, үелэсэн хэлбэрийн бутлуурын хөндийг улам боловсронгуй болгосоноороо түүний бутлалтын ашигт үйлийн коэффицент нь өндөр, бараа бүтээгдэхүүний загвар нь сайн болсон. Цоо шинэ ухаалаг автомат хяналтын систем нь бутлах явцад засварлах, тохируулахад улам хялбар болохын зэрэгцээ Лимин компани нь Хятад улс төдийгүй дэлхий улс орнуудад борлуулалт болон үйлчилгээний сүлжээгээ байгуулж газар орон бүрт таньд мэргэжлийн өндөр түвшинд маш хурдан техникийн болон борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэх болсон юм.

1.Бүтэц нь энгийн, эдэлгээ урттай, улам найдвартай.Түүхий эд гадагшлуулах амны тохиргоо болон хэт ачаалалаас хамгаалах функцыг нэгтгэсэн, бүтцийг нь энгийн болгож найдвартай байдлыг нь нэмэгдүүлсэн. Төрөл бүрийн хэмжээтэй өөр өөр бутлуурын хөндийн загвар нь өөр өөр бутлах шаардлага болон түүхий эд нийлүүлэх, гадагшлуулах шаардлагыг хангасан. Арчилалт засварыг дээд хэсгээс хийх бөгөөд ажиллуулах болон засварлахад хялбар.
2.Бараа бүтээгдэхүүний мөхлөгийн хэлбэр нь сайн, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр,Үелэн дарж бутлах зарчмыг ашиглаж бараа бүтээгдэхүүний мөхлөгийн хэлбэрийг сайжруулсан, бараа бүтээгдэхүүн нь шоо дөрвөлжин хэлбэртэй. Жишүү голын зай, бутлуурын хөндийн загвар болон тоон үзүүлэлтүүдэд тохирсон өөрчлөлт хийж тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүчин чадал болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн.
3.Бүрэн автомат хяналтын систем, нарийвчилсан тохиргоо, хяналт,Бүрэн автомат хяналтын системийн хувьд гар хяналт, түүхий эд гадагшлуулах амны хяналт, хүчин чадал тэнцвэржүүлэх хяналт зэрэг олон төрлийн хэлбэрээр сонгож болно. Автомат хяналтын систем нь цаг тухайд нь тоног төхөөрөмжийн ажиллаж буй нөхцөл байдлыг танилцуулж тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг хянахад ашиг тустай.
4.Бүтцийн шинэчилсэн зураг төсөл, удаан эдэлгээ.Холхивчинд тусгай төрлийн шаантаг хэлбэрийн зураг төсөл ашиглаж тэнхлэг болон холхивчинд шууд үрэлт үүсэхээс зайлсхийсэн.Төхөөрөмжийн рамны бүтэц болон тусгай тэнхлэгийн материалын бат бөх чанарыг нэмэгдүүлж, даацын хүчийг улам нэмэгдүүлсэн, найдвартай байдал өндөр, төхөөрөмжийн эдэлгээ уртассан.
5.Гидровалик тосолгооны систем, үйл ажиллагааны үндсэн өртөг бага,Гидровалик тосолгооны систем нь нэгэн цогц зураг төслөөр хийгдэж тоног төхөөрөмжийн угсралтын орон зайг хэмнэсэн. Эд ангиуд болон тосны савны багтаамжийг нэмэгдүүлсэн, ажиллуулах болон засварлахад хялбар, үйл ажиллагааны үндсэн өртөг бага.

HST ган цилиндрт конус бутлуурыг хөдөлгөөнт конусын доод талын гидровалик цилиндрээр хөдөлгөөнт конусыг дээш, доош нь хөдөлгөснөөрөө түүхий эд гадагшлуулах амны хэмжээ болон түүхий эдийн мөхлөгийн хэмжээг тохируулахад хялбар болно. Түүний зэрэгцээ гидровалик цилиндр нь мөн хэт их төмрийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж бутлах боломжгүй түүхий эд /тухайлбал төмөр/ -ийг бутлуурын хөндий рүү хийх үед гидровалик цилиндр нь автоматаар хөдөлгөөнт конусаар доош унаж төмрийг гадагшлуулж үргэлжлүүлэн бутлалт явагдана. Энэ нь бутлуурын төхөөрөмжийг хамгаалах болно.

Та доорхи маягт дээр асуултаа үнэгүй өгөхийг хүсч байна уу.Бид 24-н цагийн дотор таньд хариу өгнө.
* Овог нэр: -улс орон:
* -Имэйл хаяг:
    -Утас:
    Instant Messenger:
* Бүтээгдэхүүн: Хөдөлгөөнт Бутлуур    Суурин бутлуур    Тээрэм    Уул уурхайн төхөөрөмж
Бутлуур: < 30 30-50 50-100 100-200 200-300 300-500 500-800
Тээрэм: 0.5-5     5-10      10-30     30-50      50-70      > 70
Хэрэглэгчийн шаардсан бодит хүчин чадал:
* Материал: Боржин чулуу шохойн чулуу базальт хайрга барит
алтны хүдэр зэсийн хүдэр төмрийн хүдэр голын хайрга билүү чулуу
гантиг     бусад: