HJ ажлын бүтээмж өндөртэй хацарт бутлуур
Загвар: Анхан шатны бутлуурОрох түүхий эдийн хэмжээ: 650-1250mm
Түүхий эд:
Голын хайрга, боржин чулуу, базальт, төмрийн хүдэр, шохойн чулуу, кварц, диабаз, төмрийн хүдэр, алт, зэс гэх мэт.
Ашиглах талбай:
Элс хайрганы талбай, уул уурхайн олборлолт, нүүрсний уурхайн олборлолт, бетон зуурмагын завод, зуурмаг зуурах, цахилгаан станцын хүхэргүйжүүлэх, кварцан элс гэх мэт
Check Product Spare-Parts
- Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
- Онцлог
- Ажиллах зарчим
- Техникийн үзүүлэлт
HJ цуврал ажлын бүтээмж өндөртэй хацарт бутлуур нь манай компанийн гадаад, дотоодын дэвшилтэт техникийг ашиглан хэрэглэгчийн ажлын талбайн бодит шаардлагыг үндэслэн өндөр оролт, гаралтын зураг төслийг үндэслэн судлан үйлдвэрлэсэн , эрчим хүч зарцуулалт багатай, үйлдвэрлэлийн бүтээмж өндөртэй орчин үеийн үзүүлэлт өндөртэй бутлуур юм. Практикт HJ цуврал ажлын бүтээмж өндөртэй хацарт бутлуур нь түүний сайжруулсан үзүүлэлт, найдвартай чанар, өндөр үнэлгээгээрээ дэлхий олон хэрэглэгчдийн итгэлийг олж авсан нь уламжлалт хацарт бутлуурыг орлох бүтээгдэхүүн болсон юм.
HJ цуврал ажлын бүтээмж өндөртэй хацарт бутлуурыг металл, металл бус ашигт малтмал, цемент, барилга, элс, чулуу, металлургийн салбарт өргөн ашигладаг. Ашигт малтмалаас төмрийн хүдэр, боржин чулуу, кварц, элсэн чулуу, голын хайрга зэргийг бутлаж болно. Бутлах түүхий эдийн хамгийн их бат бөх чанар нь 320MP-д хүрсэн.HJ цуврал ажлын бүтээмж өндөртэй хацарт бутлуурыг барилгын чулуу бутлах , элс хайрга үйлдвэрлэх процесст ашиглана. Онцлог нь базальт зэрэг хатуу түүхий эдийг бутлах үед уламжлалт хацарт бутлууртай харьцуулахад үйлдвэрлэлийн бүтээмж нь өндөр, ажиллуулах үндсэн өртөг нь бага.HJ цуврал ажлын бүтээмж өндөртэй хацарт бутлуурыг хар, өнгөт металл баяжуулах явцад ашигладаг. Хүдрийн мөхлөгийг багасгаж олон бутлаж цөөн тээрэмдэх үүргийг гүйцэтгэж үйлдвэрийн шугамны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж , эрчим хүчний зарцуулалтыг бууруулж , баяжуулах үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг ихээр нэмэгдүүлнэ.
1.Өндөр үзүүлэлттэй: Тус загварын үйлдвэрлэлийн хэмжээ нь их, хацарт бутлуурын зам болон бутлуурын савны хэлбэрийг сайжруулж түүний өнцөг болон зайн онцлогийг баталгаажуулсан. Тус загварын төхөөрөмж нь ижил хүчин чадалтай нөхцөлд үйлдвэрлэлийн хэмжээг улам нэмэгдүүлнэ.
2.Тогтвортой байдал сайн. Тус загварын төхөөрөмжийн бүтэц болон бүрдүүлэгч гол хэсгийг сайжруулж , ээрцэг дугуй, хүрдний бүтэц болон гол хэсгийн жинг баталгаажуулсан. Тус загварын тоног төхөөрөмж нь чичиргээтэй нөхцөлд маш сайн тогтвортой байдлыг бий болгосон.. Ижил хэмжээтэй хацарт бутлууртай харьцуулахад маш сайн тогтвортой байдалтай.
3.Найдвартай байдал өндөр. Халуунаар боловсруулсан жишүү гол, хэт ачаалалын холхивч, Е загварын рам, лабиринт хэлбэрийн жийргэвч зэрэг тоног төхөөрөмжийн эд ангиудыг эдэлгээ урттай болгож улам найдвартай болгосон.
4.Ажиллуулах болон засварлахад хялбар: Дэвшилтэт булангийн хамгаалалтын хавтангийн боолтоор бэхлэх систем нь тус загварын төхөөрөмжийн булангийн хамгаалалтын хавтанг солих үед маш хурдан. Төхөөрөмжийн бүтцийн хувьд тус тоног төхөөрөмжийн түүхий эд гаргах амны хэмжээг өөрчлөх болон жийргэвчин хавтанг солиход хялбар, ажиллуулах болон засварлах хугацаа нь богино.
5.Ашиглалтын хамрах хүрээ өргөн: HJ цуврал ажлын бүтээмж өндөртэй хацарт бутлуурын бүтэц нь авсаархан, ижил хэмжээтэй хацарт бутлууртай харьцуулахад эзлэх талбай маш бага, түүний үзүүлэлт нь хязгаарласан орчинд маш өндөр үүрэгтэй мөн төрөл бүрийн бутлах технологид ашиглах боломжтой.
Мотор нь V хэлбэрийн ремениар гол төхөөрөмжийн хүрдийг хөдөлгөсөнөөр жишүү гол ажиллаж хацар нь эргэлдэж хөдөлгөөнт хацарт хавтанг хөдөлгөж хөдөлгөөнгүй хацарт хавтанг ажиллуулах үед түүхий эдийг дарж эсвэл хагалж бутлана. Хөдөлгөөнт хацарт хавтан нь хөдөлгөөнгүй хацарт хавтангаас хол зайтай холбох үед бутлагдсан түүхий эд нь хацарт тавцангийн доод талын түүхий эд гадагшлуулах амнаас гарч ирнэ. Моторын жигд хөдөлгөөний дагуу хацарт бутлуур нь түүхий эдийг бутлаж гадагшлуулна.