Кальцийн карбонат бутлах болон үйлдвэрлэх арга
Кальцийн карбонат нь нэг төрлийн органик бус нэгдэл бөгөөд шохойн чулуу болон кальцитын найрлагатай.Кальцийн карбонатыг хүнд чанарын кальцийн карбонат, хөнгөн чанарын кальцийн карбонат гэж хоёр том төрөлд хуваадаг.Хөнгөн болон хүнд чанарын кальцийн карбонат нь мөхлөгийн диаметр, талстын хэлбэр, хил хязгаар зэрэг шинж чанар нь өөр өөр байдаг учраас түүний урвалын онцлог нь мөн адил маш зөрүүтэй байдаг. Ийм учраас идэвхит кальцийн карбонат, цаас үйлдвэрлэл, хуванцар, нано, эмнэлэг, химийн үйлдвэрлэл, будагны үйлдвэрлэлд ашигладаг кальцийн карбонат зэрэг маш олон төрлийн , янз бүрийн зориулалттай кальцийн карбонатын төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг.
Кальцийн карбонат бутлах болон үйлдвэрлэх арга БОЛОВСРУУЛАЛТ
Хүнд чанарын кальцийн карбонатод хуурай аргаар үйлдвэрлэх технологийг ашиглана. Процесс: Эхлээд чулуу олборлолтын талбайгаас тээвэрлэж авчирсан кальцит, шохойн чулуу, шохой, хясаа зэргээс хоосон чулууг авсаны дараа бутлуур ашиглан чулууг эхлэн бутлаж дахин кальцийн карбонатын тээрэм ашиглан нунтаг болтол нь бутлана. Хамгийн сүүлд сепаратор ашиглан ангилж , мөхлөгийн шаардлагад нийцсэн нунтаг бүтээгдэхүүнийг савлах, ачих агуулах руу хийнэ. Шаардлага хангаагүй түүхий эдийг буцааж кадьцийн карбонатын тээрэмд хийж дахин тээрэмдэнэ.
Хөнгөн чанарын кальцийн карбонатын дотоодын гол үйлдвэрлэлийн технологи:
1.Нүүрс хүчлээр баяжуулах арга: Шохойн чулуу зэрэг түүхий эдийг шатааж шохой / гол найрлага нь Кальцийн оксид/ болон нүүрстөрөгчийн давхар исэл болгож усыг нэмж шохойг арилгаж шохойн сүү /гол найрлага нь кальцийн гидроксид / үүсгэнэ. Дараа нь дахин нүүрстөрөгчийн давхар ислийг хийж шохойн чулууг нүүрс хүчлээр баяжуулж кальцийн карбонатын тунадас үүсгэж хамгийн сүүлд нь кальцийн карбонатын тунадасыг усгүйжүүлж, хатааж, бутласанаар хөнгөн чанарын кальцийн карбонат үүсгэнэ.
2.Эхүүн натрийн арга: Идэмхий натри(NaOH) үйлдвэрлэх явцад хөнгөн чанарын кальцийн карбонат гарган авч болно. Цэвэр натрийн уусмалд болсон шохой нэмж кальцийн карбонатын тунадас үүсгэнэ. Түүний зэрэгцээ идэмхий натрийн уусмал гарган авна. Хамгийн сүүлд нь кальцийн карбонатын тунадасыг усгүйжүүлэх, хатаах, бутлах дамжлагаар хөнгөн чанарын кальцийн карбонат гаргаж авна.
3.Солвей арга: Цэвэр натри үйлдвэрлэх явцад хөнгөн чанарын кальцийн карбонат гарган авч болно. Ханасан давстай усыг аммиакт шингээсний дараа нүүрстөрөгчийн давхар ислийг ашиглаж нүүрс хүчлээр баяжуулж хүнд натри / бикарбонат / -н тунадас болон хлорт аммонийн уусмал гаргаж авна. Хөнгөн чанарын кальцийн карбонат үйлдвэрлэх технологийг дараах хэд хэдэн шат дамжлагад хуваадаг. 1. Шохойн чулуу шатаах 2. Түүхий шохойг боловсруулах 3.Шохойн усыг нүүрс хүчлээр баяжуулах. 4. Тунадасыг буулгах, шүүх 5. Хатаах, бутлах, тээрэмдэх .
машин техник ШААРДЛАГАТАЙ
Кальцийн карбонат бутлах болон үйлдвэрлэх арга ӨРГӨДӨЛ
1.200 mu-ээс дотогш:Төрөл бүрийн тэжээлийн нэмэгч бодисонд ашиглана. Кальцийн агууламж нь 55.6%-иас дээш бол хоргүй найрлага байна.
2.250 mu-ээс 300 mu хүртэл:Хуванцар, каучук, будаг, ус нэвтрүүлдэггүй материалын үйлдвэрийн түүхий эд болон гадна, дотор талын ханын өнгөлгөөнд ашиглана. Цагаан өнгөний нягтрал нь 85-иас дээш.
3.350 mu-ээс 400 mu хүртэл:Углуурга, ус зайлуулах хоолой хийх болон химийн үйлдвэрт ашиглана. Цагаан өнгөний нягтрал нь 95-иас дээш.
4.400 mu-ээс 600 mu хүртэл:Оо, саван үйлдвэрлэхэд ашиглаж болно. Цагаан өнгөний нягтрал нь 94-иас дээш.
5.800 mu:Каучук, хуванцар, кабель, PVC –ийн дүүргэгч бодисонд ашиглана. Цагаан өнгөний нягтрал нь 94-иас дээш.
6.1250 mu:pvc , PE , будаг, , будагтай бүтээгдэхүүн, цаасны суурь будаг, цаасны нүүрэн талын будганд тус тус ашиглана. Цагаан өнгөний нягтрал нь 95-иас дээш. Цэвэр, цагаан өнгөний нягтрал маш сайн, хоргүй, үнэргүй, тос, хатуулаг багатай зэрэг онцлогтой.
7.Кальцийн карбонатыг кальци нөхөх эм болгож болно:Шингээлтийн коэффицент нь 39%-д хүрсэн бол зөвхөн алимны кальци нь ходоодны хүчилд уусна. Маш олон төрлийн маш өргөн хэрэглээний кальци нөхөх эм болгон ашиглана.
8.Кальцийн карбонат нь шүлтлэг учир хөдөө аж ахуйд байнга хүчиллэг хөрсийг сайжруулахад ашиглана.